4.5 (15) Үйлчилгээний үнэлгээ
3.8 (10) QR код үнэлгээ
1.0 (10478) Хэлтсийн үнэлгээ
НЭВТРЭХ
 Албан ёсны вэб хуудас үзэх

БИДНИЙ ТУХАЙ

 

Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, ажил олгогч, даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэх эрхэм зорилготойгоор, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэнд тавих хяналтыг сайжруулах, иргэд ажил олгогчдын идэвх оролцоог дээшлүүлэх, хамрах хүрээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгалын сангийн орлогыг бүрдүүлэх, уг сангаас даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тогтоон олгох даатгалын үйлчилгээг чанаржуулах талаар хэтийн болон жилийн төлөвлөгөөт зорилт тавин ажиллаж байна.

Тус хэлтэс нь нийт 50 байцаагч ажилтантай. Үйлчилгээний тасаг, Санхүү бүртгэл орлого хамралтын тасаг, Дотоод аудит хяналт шалгалтын тасаг, Хархорин, Хужирт суманд нийгмийн даатгалын тасагтай бусад 16 суманд 1-2 байцаагч ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна.

2020 онд аймгийн нийт хүн амын 79751 нь хөдөлмөрийн насны хүн ам. Үүнээс нийгмийн даатгалд 27580 хамрагдаж 965 аж ахуйн нэгж байгууллагын 14869 ажиллагсад, 12711 сайн дурын даатгуулагчийг хамруулан нийгмийн даатгалын шимтгэлийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж 28,0 тэрбум төгрөгийг орлогыг санд хуримтлуулж 21713 даатгуулагч иргэдэд 82,4 тэрбум төгрөгийг тэтгэвэр, тэтгэмж, төлбөр тусламж авагчдад зарцуулсан байна.

Нийгмийн даатгалын үндсэн үзүүлэлт болох шимтгэлийн орлогын төлөвлөгөөг тогтмол 122,8 хувиар давуулан биелүүлж, хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлуудыг үе шаттай зохион байгуулж аймгийн эдийн засгийн идэвхитэй хүн амын 52,5 хувийг нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд хамруулж ажилласнаар системийн хэмжээнд 3 удаа тэргүүн байр, 3 удаа дэд байр, 3 удаа гутгаар байр болон эхний 5 байранд байнга шалгаран амжилттай ажиллаж байгаа хамт олон юм.