МЭНДЧИЛГЭЭ
ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ
ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
ҮОМШӨ ДААТГАЛ
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ
САЙН ДУРЫН ДААТГАЛ
САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?
ДААТГУУЛСАН
ДААТГУУЛААГҮЙ
шаардлагатай үед даатгуулна
даатгуулах шаардлагагүй

     ДААТГУУЛСАН 98.611111111111%
923
     ДААТГУУЛААГҮЙ 1.0683760683761%
10
     шаардлагатай үед даатгуулна 0.21367521367521%
2
     даатгуулах шаардлагагүй 0.10683760683761%
1
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг. Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
ХАНДАЛТ
Өнөөдөр |31
Энэ 7 хоногт |160
Энэ сард |4387
Энэ жил |69529
2018 онд |71255
          2019-03-15   11:37:16   88   0
      НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН СУЛ ОРОН ТООНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго: Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагааны нягтлан бодогчийг иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулахад оршино.
    Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл зарлагдаж буй тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, энэ ажлын байранд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
    1. Дээд боловсролтой /Нягтлан бодогч, Эдийн засагч мэргэжилтэй/
    2. Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн мэдлэгтэй
    3. Ял шийтгэл эдэлж байгаагүй
    4. Банк, санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоодод хугацаа хэтэрсэн өр төлбөргүй
    5. Тухайн нутаг дэвсгэрт байнга оршин суугч, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсын иргэн байх.
    Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2 давхарт 202 тоот өрөөнд 2019 оны 03 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.
    Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурьдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
    1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт-1/
    2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг / диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
    3. Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
    4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэрэх хувийн хамт
    5. 4*3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
    Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
    Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
    Тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
    2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10.00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна.
    1. Түвшингийн шалгалт - /сорилын тест/
    2. Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйл/
    Харилцах хаяг. Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
    202 тоот. Утас – 70322136, 99329428
    2019.03.15
    СЭДЭВ : ХҮНИЙ НӨӨЦ
    

    T W I T T E R

    ФОТО СЛАЙД