МЭНДЧИЛГЭЭ
ШИМТГЭЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭ
ТЭТГЭВРИЙН ДААТГАЛ
ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ
ҮОМШӨ ДААТГАЛ
АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ
САЙН ДУРЫН ДААТГАЛ
САНАЛ АСУУЛГА ...

Асуулт : Та нийгмийн даатгалд даатгуулсан уу?
ДААТГУУЛСАН
ДААТГУУЛААГҮЙ
шаардлагатай үед даатгуулна
даатгуулах шаардлагагүй

     ДААТГУУЛСАН 98.611111111111%
923
     ДААТГУУЛААГҮЙ 1.0683760683761%
10
     шаардлагатай үед даатгуулна 0.21367521367521%
2
     даатгуулах шаардлагагүй 0.10683760683761%
1
ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ ХАРИУЛТ ...
Энэ нь ташаа ойлголт байна. “Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт авах журам”-д зааснаар Мэргэшлийн шалгалтын салбар комисс нь төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагын гэсэн хоёр чиглэлтэй байна. Төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс нь Төрийн албаны зөвлөлийн дэргэд, нутгийн захиргааны байгууллагын салбар комисс нь аймаг, нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн дэргэд ажилладаг. Тиймээс яам, агентлагт гарсан сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг төрийн захиргааны төв байгууллагын салбар комисс авна. Гэхдээ шаардлагатай тохиолдолд төрийн захиргааны төв байгууллагын салбар комиссын бүрэлдэхүүнд төрийн холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулж болно. Тухайлбал, тухайн албан тушаалд тавих мэргэжлийн болон мэргэшсэн байх шаардлагыг тухайн иргэн хангаж байгаа эсэхийг тогтооход байгууллагын төлөөлөл иргэнийг бүртгэх үед чухал үүрэгтэй оролцдог юм.
ХАНДАЛТ
Өнөөдөр |87
Энэ 7 хоногт |216
Энэ сард |4443
Энэ жил |69585
2018 онд |71255
          2019-06-04   11:40:24   59   0
      ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛАХ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ
    Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсээс зохион байгуулах Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалтыг зохион байгуулах “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сургалт зохион байгуулах” эрхийн гэрчилгээ бүхий сургалтын байгууллагыг сонгон шалгаруулалтанд оролцохыг урьж байна.
    Сургалтын байгууллага нь дараах шаардлагыг хангасан байна.
    - Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах шалгалт авах журам”-ын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх
    - Сүүлийн 2 жилийн хугацаанд сургалтын тогтмол үйл ажиллагаа явуулсан байх.
    - Нийгмийн даатгалд шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн, ажилтнуудаа нийгмийн даатгалд бүрэн хамруулсан, шимтгэлийн өр төлбөргүй байх.
    - Сүүлийн 3 жилд Мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар зөрчил дутагдал гаргаагүй байх, гаргасан тохиолдолд зөрчил дутагдалыг арилгаж, актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулсан байх.
    - Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж хүргүүлсэн байх.
    - Сургалтанд оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан байх.
    - Сүүлийн 2 жилд Нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулан сургалт зохион байгуулсан бол тухайн хэлтсийн сургалтын үр дүнг үнэлсэн үнэлгээ, дүгнэлтийг ирүүлнэ.
    - Сургалт зохион байгуулах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд гэрчилгээ сунгах хүсэлтээ шалгаруулалт явуулахаас 30 хоногийн өмнө гаргаагүй бол шалгаруулалтанд оруулахгүй.
    Материалыг 2019 оны 07 сарын 04 ны өдрийн 17 цаг хүртэл Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 203 тоотод хүлээн авна.
    Бүрдүүлэх бичиг баримт бусад дэлгэрэнгүй мэдээллийг Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 70322136, 70323433 тоот утсаар авна уу.
    СЭДЭВ : ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭ
    

    T W I T T E R

    ФОТО СЛАЙД