НЭВТРЭХ
БИДНИЙ ЗОРИЛГО

ЗОРИЛГО

Бид олон улсын стандартад нийцсэн төрийн үйлчилгээнд манлайлагч байгууллага болно.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид даатгуулагчийнхаа итгэл найдвар, сэтгэл ханамжаар үнэлэгдэх нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэнэ.

 

ХЭТИЙН ЗОРИЛГО

            Манай байгууллага 2030 он гэхэд бүх нийтийн насан туршийн нийгмийн баталгааг хангахуйц чадамжтай, нийгмийн даатгалын цогц үйлчилгээ бүхий Даатгагч болно.

 

ЭРХЭМЛЭХ ҮНЭ ЦЭНЭ : ШҮХЭР

            Ш – Шилдэг, мэргэшсэн

            Ү – Үнэнч, ёс зүйтэй

            Х – Хамтран ажиллах чадвартай

            Э – Эелдэг тусч

            Р – Эрч хүчтэй, бүтээлч

 

ЧАНАРЫН БОДЛОГО

Нийгмийн даатгалын байгууллага нь өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцөд түшиглэн үйл ажиллагаа цаг үргэлжид сайжруулан, түншлэл хамтын ажиллагааг дэмжин, харилцан үр ашигтай хамтран ажиллаж, сайн засаглалыг хэрэгжүүлэн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг ДААТГУУЛАГЧДАД хүргэнэ.

 

ЧАНАРЫН ЗОРИЛТУУД НЬ:

  1. Өсөн дэвших эрмэлзэлтэй мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй хүний нөөцийг бүрдүүлнэ.
  2. Нийгмийн даатгалын үйл ажиллагаагаа цаг үргэлжид сайжруулж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллана.
  3. Түншлэл, хамтын ажиллагааг дэмжин харилцан үр ашигтай хамтран ажиллах
  4. Сайн засаглалыг хэрэгжүүлж, ил тод байдлыг хангаж ажиллана
  5. Даатгуулагчдад хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг хүргэнэ.

 

УРИА

Инээмсэглэлээр угтаж, тусч сэтгэлээр үйлчилнэ.