Тэтгэмж /жирэмсэн, амаржсаны тэтгэмж/

ТЭТГЭМЖИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Тэтгэмжийн даатгал гэдэг нь даатгуулагчийг хөдөлмөрийн чадвараа түр алдах, жирэмслэх, амаржих, нас барах тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэмж хэлбэрээр нэг удаа олгох мөнгөн хөрөнгө юм.

 

ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ

Даатгуулагч тэтгэмжийн даатгалд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоосоо сар бүр дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.

  • Ажил олгогч : 1.0%
  • Албан журмын даатгуулагч: 0.8%
  • Сайн дурын даатгуулагч: 1.0%

 

ЖИРЭМСЭН БОЛОН АМАРЖСАНЫ ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй төлсөн байх.

Даатгуулагч жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 4 сарын хугацаанд ажлын өдрөөр тооцож сүүлийн 12 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос албан журмын даатгуулагч бол 100%, сайн дурын даатгуулагч бол 70% -иар бодож олгоно.

© Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2014-2019 он
  • Мэйл : uvurhangai@ndaatgal.mn
  • Утас : 70322136, 70323433
  • Факс : 70323433