Ажилгүйдлийн тэтгэмж

АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Ажилгүйдлийн даатгал гэдэг нь даатгуулагчийг ажилгүй болоход нь хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу амжиргааны баталгааг нь хангах, мэргэжил олгох, давтан сурах зорилгоор нийгмийн даатгалын сангаас тэтгэмж хэлбэрээр нэг удаа олгох мөнгө хөрөнгө юм.

 

ШИМТГЭЛИЙН ХЭМЖЭЭ

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалд хөдөлмөрийн хөлс, орлогоосоо сар бүр дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.

  • Ажил олгогч : 0.2%
  • Албан журмын даатгуулагч: 0.2%

 

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ, МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХ

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнөх 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард тасралтгүй төлсөн байна.

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараа өдрөөс эхлэнэ ажлын 76 өдрөөр тооцож олгоно.

Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас төлнө.

 

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ДАХИН АВАХ ЭРХ

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

 

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийн шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол 45%, 5-10 хүртэл жил шимтгэл төлсөн бол 50%, 10-15 хүртэл жил шимтгэл төлсөн бол 60%, 15 ба түүнээс дээш жил шимтгэл төлсөн бол 70% -иар тооцож бодож олгоно.

© Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2014-2019 он
  • Мэйл : uvurhangai@ndaatgal.mn
  • Утас : 70322136, 70323433
  • Факс : 70323433