Тэтгэвэр /өндөр нас/

“Өндөр насны тэтгэвэр” гэдэг нь хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас насан туршид нь амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг хэлнэ.

 БҮРЭН ТЭТГЭВЭР:

  1. Энгийн өндөр насны тэтгэвэр: 

- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд - 20 жил 6 сар
- Нас: эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

2. 4 ба түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн эхийн тэтгэвэр:
- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 20 жил 
- Нас:эмэгтэй 50 нас хүрсэн даатгуулагч өөрөө хүсвэл

3.Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн тэтгэвэр:
Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс дор дурьдсан хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж шимтгэл төлсөн тохиолдолд өөрөө хүсвэл харгалзах насанд хүрээд тэтгэврээ тогтоолгох боломжтой. Үүнд:

Хөдөлмөрийн нөхцөл Хүйс Нас Тухайн хөдөлмөрийн нөхцөлд ажилласан байх хугацаа
Газар дор Эр 50 10 жил
Хортой халуун Эр 50 10 жил
Эм 45 7 жил 6 сар
Хүнд Эр 55 12 жил 6 сар
Эм 50 10 жил

 

 

 

 

 

4.Ажил мэргэжлийн нөхцөлийн тэтгэвэр

Даатгуулагч доорхи ажил мэргэжлээр 20-иос доошгүй жил эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил үүнээс 15-аас доошгүй жил тухайн ажил мэргэжлээр ажилласан бол өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. Үүнд:
Сонгодог, мэргэжлийн урлагийн байгууллагад:

  •  Гоцлол дуучин
  • Бүжигчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин
  • Агаарын болон хэрэглэлийн гимнастик
  • Акробат
  • Тэнцвэр, уран нугаралт
  • Хүнд жингийн үзүүлбэрийн жүжигчин
  • Зэрлэг араатан, ан амьтан сургаж  тоглуулагч
  • Хөөмийчин
  • Найрал хөгжмийн үлээвэр хөгжимчин

5.Бусад нөхцөлийн тэтгэвэр:
Төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд 25-аас доошгүй жил ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.  

ХУВЬ ТЭНЦҮҮЛСЭН ТЭТГЭВЭР:

- Шимтгэл төлсөн байвал зохих хугацаа: 2019 онд 10-20 жил 
- Нас: 2019 онд эрэгтэй 60 нас 6 сар, эмэгтэй 55 нас 6 сар

Өндөр насны тэтгэвэр бодох хувь хэмжээ:

Өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 5 жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 45 хувиар тогтооно. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хөдөлмөрийн хөлсний хэмжээнээс 1.5 хувиар, сар тутамд 0.125 хувиар тус тус бодож нэмэгдэл олгоно.

Бүрдүүлэх материал:

  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хөдөлмөрийн дэвтэр
  • Хугацаат цэргийн албыг байлдагч, түрүүчээр хаасан бол цэргийн батлах
  • 1995 оноос өмнөх 5 жилийн цалин хөлсийг сонгосон тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллагын дарга, нягтлан бодогчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан цалин хөлсний тодорхойлолт эсхүл архивын лавлагаа
  • Тэтгэвэр тогтоолгохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэх
  • 2 хувь цээж зураг /3×4/
© Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2014-2019 он
  • Мэйл : uvurhangai@ndaatgal.mn
  • Утас : 70322136, 70323433
  • Факс : 70323433