НЭВТРЭХ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд урьж байна

Жил бүр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас санхүүжүүлж мэргэжлийн байгууллага зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн” сургалт 2020 оны 08 дугаар сарын 19-21 –ны өдрүүдэд дараах чиглэлээр зохион байгуулагдана. Үүнд:

  1. 2020.08.19 –ны  1000 цагаас аймгийн төв номын сангийн уншлагын танхим /төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 2 давхарт/ -д иргэн, аж ахуйн нэгж байгууллагын ажилчдад зориулсан танхимын сургалт,
  2. 2020.08.20 –нд 25 –с дээш ажилтантай аж ахуй нэгж байгууллага дээр хариуцлагатай ажлын байр сургалт,
  3. 2020.08.21 –ны 1000 цагаас сумдын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан орон тооны бус зөвлөлийн гишүүд болон бусад байгууллагын ажилтнуудад зориулсан онлайн сургалтыг хэлтсийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан LIVE хэлбэрээр тус тус зохион байгуулна

 

Иймд дээрх сургалтуудад иргэд, аж ахуй нэгж байгууллагуудыг идэвхтэй оролцохыг урьж байна.

Хэлтсийн фэйсбүүк хуудсыг ӨВНДХ, ndaatgalov, Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалын хэлтэс зэрэг түлхүүр үгээр хайх боломжтой.

Жич : Сургалтад хамрагдсан иргэн, байгууллагад гэрчилгээ олгоно.

НИЙТЭЛСЭН : 2020-08-17 11:27:35, Д.Очирбат, Арвайхээр