НЭВТРЭХ
Пунцаг овогтой Чулуун /1938-2020/

 

      Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад ажилтан Тайж овогтой Пунцагийн Чулуун 2020 оны 08 дугаар сарын 03 ны өдөр таалал төгсөж, бурхны оронд заларч ар гэр, хань ижил, үр хүүхэд, ахан дүүс, найз нөхөд бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

     П.Чулуун нь 1938 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын “Баян-Улаан” гэдэг газар төрсөн.

   П.Чулуун нь 1958-1962 онд Санхүү эдийн засгийн техникумыг эдийн засгийн статистикч мэргэжлээр, 1972-1977 онд Намын дээд сургуулийг тус тус дүүргэсэн бөгөөд МАН-ын гишүүн байлаа.

     Ажлын гараагаа 1962 оны 07 дугаар сараас Өвөрхангай аймгийн Захиргааны статистикийн хэлтэст мэргэжилтнээр эхэлж 1968-1990 онуудад аймгийн Эвлэлийн хороонд Эвлэлийн байгууллагын эрхлэгчээр, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөлд Санхүү нийгмийн даатгалын хэлтсийн эрхлэгчээр, 1990-1993 онуудад Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст ерөнхий нягтлан бодогчоор, 1993-1995 онуудад Арвайхээр сумын Нийгмийн даатгалын тасгийн даргаар тус тус ажиллаж байлаа.

     Талийгаачийн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Монгол Ардын хувьсгалын 50, 60, 70, 80 жилийн ойн медаль, МҮЭ-ийн “ХҮНДЭТ ТЭМДЭГ”, МАН-ын “Тэргүүний ажилтан”, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “ХҮНДЭТ АЖИЛТАН”,  “Хөдөлмөрийн хүндэт” медаль, “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдсан.

     Талийгаач нь ханьдаа халамжтай, үр хүүхэддээ түшигтэй, ах дүү найз нартаа элгэмсэг, хамт олон, залуучууд, хойч үедээ сайн үлгэр дууриалалтай, үнэнч шударга, цагаан цайлган сэтгэлтэй хүмүүний дээд байлаа.

     Талийгаачийн уян зөөлөн сэтгэл, элгэмсэг найрсаг зан бид бүхний сэтгэлд үүрд үлдэнэ.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛНООС

НИЙТЭЛСЭН : 2020-08-07 15:34:39, Б.Пүрэвдулам, Арвайхээр