НЭВТРЭХ
Аж ахуйн нэгж, байгууллагыг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ –н дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь 2020.04.01 -ний өдрөөс 2020.10.01 -ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхөөр болсон.

Чөлөөлөгдөх байгууллага нь дараах нөхцлийг хангасан байна

- 2020.03.25 –ны өдрөөс өмнө нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага байна

Шимтгэлээс чөлөөлөх хэмжээг тодорхойлох

- Чөлөөлөгдөх шимтгэл нь даатгуулагчийн 2020 оны 1, 2, 3 сарын бүрэн олгосон хөдөлмөрийн хөлсний дунджаас илүүгүй байна.

 

АНХААРУУЛГА

Эрүүл мэндийн даатгалд ажил олгогч 2 %, даатгуулагч 2 % -иар төлдөг ба энэ хэмжээ чөлөөлөгдөхгүй. Ажил олгогч нь тухайн сарын нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг дээрх хувиар гаргаж дараа сарын 05 –ны дотор харъяа нийгмийн даатгалын байгууллагад цахимаар эсвэл цаасаар хүргүүлснээр шимтгэлээс чөлөөлөгдөнө.

НИЙТЭЛСЭН : 2020-05-01 15:32:47, Д.Очирбат, Арвайхээр