НЭВТРЭХ
Сайн дурын даатгуулагчийг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨХ, АЖИЛГҮЙДЛИЙН ДААТГАЛЫН САНГААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ –н дагуу аж ахуйн нэгж, байгууллага нь 2020.04.01 -ний өдрөөс 2020.10.01 -ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхөөр болсон.

Чөлөөлөгдөх даатгуулагч нь дараах нөхцлийг хангасан байна

- 2020.03.25 –ны өдрөөс өмнө сайн дураар даатгуулахаар гэрээ байгуулсан байна.

Шимтгэлээс чөлөөлөх хэмжээг тодорхойлох

- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 13.5 % -иар тооцно. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 420 000 төгрөг.

- Сард 56700 төгрөгөөс их шимтгэл төлдөг даатгуулагч нар шимтгэлийн зөрүү дүнг өөрөө хариуцан төлнө

Жишээ : Цалингийн хэмжээ буюу Сарын орлогыг 600000 төгрөг гэж тодорхойлсон даатгуулагч сард 81000 төгрөг төлдөг. Үүнээс 57600 төгрөгийг хуулийн дагуу чөлөөлж зөрүү болох 23400 төгрөгийг даатгуулагч өөрөө хариуцан төлнө

НИЙТЭЛСЭН : 2020-05-01 15:30:21, Д.Очирбат, Арвайхээр