НЭВТРЭХ
Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хаалттай хуралдав

Шинэ короновирус (COYID-19) халдварын хорио цээрийн дэглэмийн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн баталгааг хангах үүднээс Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс нь 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хаалттай хуралдаанаараа өрх, сум, нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлтийг үндэслэн 120 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг хэлэлцэж шийдвэрлэв.
Үүнээс өндөр насны тэтгэвэр тогтоох эрх үүссэн 8 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг цуцалж, 112 иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацааг хэвээр сунгалаа.

НИЙТЭЛСЭН : 2020-03-17 15:05:59, Ц.Галбадрах, Хужирт