НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН СУЛ ОРОН ТООНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Ажлын байрны зар

Нэг. Сонгон шалгаруулалтын зорилго: Нийгмийн даатгалын хэлтсийн бичиг хэрэг, хүний нөөцийн ажилтан иргэдээс өрсөлдүүлэн шалгаруулахад оршино.

Хоёр. Сонгон шалгаруулалтын бүртгэл зарлагдаж буй тухайн албан тушаалд тавигдах шаардлага хангасан, энэ ажлын байранд ажиллахыг хүссэн иргэнийг бүртгэнэ.
1. Дээд боловсролтой
2. Нийгмийн даатгалын тухай хууль, тогтоомжийн мэдлэгтэй
3. Компьютерийн хэрэглээний програмуудыг ашиглах чадвартай байх

Сонгон шалгаруулалтад өрсөлдөх иргэдийн материалыг Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2 давхарт 202 тоот өрөөнд 2019 оны 09 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд 09.00-13.00, 14.00-18.00 цагийн хооронд хүлээн авна.

Гурав. Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурьдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1. Төрийн албан хаагчийн анкет /Маягт-1/
2. Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
3. Монгол Улсын иргэний үнэмлэхний эх хувийг хуулбарын хамт
4. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр эх хувийн хамт
5. 4*3-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг
Дээрх баримт бичгийг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтын хуваарь, хугацаа
Тухайн ажлын байранд тавигдсан шаардлагыг хангасан эсэхэд нэг бүрчлэн тулган шалгаж, уг ажлын байранд тавигдсан шаардлага хангаагүй иргэний материалыг буцаана.
2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 11:00 цагт сонгон шалгаруулалт эхлэх бөгөөд доорхи байдлаар зохион байгуулна.
1. Түвшингийн шалгалт - /сорилын тест/
2. Ярилцлагын шалгалт /Мэдлэг, хандлага, зан үйл/

Харилцах хаяг. Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс
202 тоот. Утас – 70322136, 99068018
2019.09.12