НЭВТРЭХ
ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцооны гэрчилгээг гардан авлаа

Нийгмийн хандлага өөрчлөгдөж үйлчилгээний байгууллагаас нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг шаардах болсон. Гэвч өдөр ирэх бүр төлөвлөгөөт бус гэнэтийн ажил нэмэгдэж, ажлын байрны ачааллаас болж хүртээмжтэй үйлчилгээ, үйлчилгээний соёл, нийгмийн даатгалын байгууллагаар үйлчлүүлсэн иргэд даатгуулагчийн сэтгэл ханамжийн үнэлгээ буурч байна. Нээлттэй мэдээлэл, ил тод байдлыг бид бүхэн хууль, журмаар зохицуулж болно. Тэгвэл үйлчилгээний соёл, хүртээмж, сэтгэл ханамжийн үнэлгээг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Асуудлын шийдэл нь стандартад оруулах юм. ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартыг нэвтрүүлснээр дээр бүх асуудлыг 100% шийдэх боломжтой. Цаашдын тасралтгүй төлөвлөлт /эрсдэлд суурилсан/, гүйцэтгэл, сайжруулалт, идэвхжүүлэлтийн үр дүнд манай байгууллага аймаг, улсын хэмжээний төрийн үйлчилгээнд манлайлагч байгууллага болж чадна гэж үзэж байна.

Нийгмийн даатгалын байгууллагын соёлыг төлөвшүүлэх, менежментийн чадавхийг бэхжүүлэх, иргэдийг эрсдлээс хамгаалах, удирдлага, хяналтын тогтолцоог үр ашигтай, оновчтой зохион байгуулах, нийгмийн даатгалын үйлчилгээний чанартай, хүртээмжтэй, шуурхай, нээлттэй, ил тод байдлыг хангах, улмаар хүний хөгжлийг хангах зорилгоор олон улсын ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлыг манай байгууллага 2018 оноос эхлэн MONCERTF GROUP -тай хамтарч үе шаттайгаар, холбогдох стандартаар тогтоосон шаардлагын дагуу нэвтрүүлж эхэлсэн юм.

Энэ онд дээрх ажлын ЭХНИЙ үр дүнд хүрч байна. ISO 9001:2015 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж гэрчилгээг хүлээн авав. Цаашид үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажиллаж иргэд, даатгуулагчдад тэгш, хүртээмжтэй үйлчлэх болно.

НИЙТЭЛСЭН : 2019-11-12 14:35:47, Д.Очирбат, Арвайхээр